2010-12-30 Пүрэв гараг








08:00 Мэдлэгэ, дадлага, аялал, найз, үйл явдал дүүрэн 2 сар өнгөрч.
09:00 Өглөөний цай улам л дотно элгэмсэг байдалтай үргэлжилнэ.
10:00 Мозамбек-ийн Нито хүрч ирэн хоёул Мэжистикийн зүг алхав.
11:00 Эртний хотын дүр төрхтэй, нарийн гудамжууд хэрэн хэссээр.
12:00 Түүний эхнэрийн захьсан "галын хайч"-ыг олсон тул буцлаа.
13:00 Нөгөө буудалд очиж бужигнуулаад, сургууль явахад бэлдэв.
14:00 Автобус ирж хоёр буудлаас ангийнханийг аван замд гарлаа.
15:00 Сертификат гардуулж, төгсөлтийн баярын ажиллагаа өрнөлөө.
16:00 Ангидаа зураг даруулан, өнгөрсөнийг дурсаж хөгжилдөцгөөнө.
17:00 Хичээл, даалгавар, анги, лаборатори, багш нар минь баяртай.
18:00 Мумбайгаас захиалсан spy pen шуудангаар ирсэн тул шалгав.
19:00 Шриланкийн Дюминдатай хоёул технологын дэвшил туршсаар.
20:00 Уганда, Ботсвана орнуудаас ирсэн Африкын мафыг үдэж өгөв.
21:00 Оройн хоолоо шар айргаар даруулангаа элдэвийг хүүрнэцгээнэ.
22:00 Бразил, Беларус, Муришус тэргүүтэй цагааны бүлэг цуглажээ.
23:00 Залуусын нижгэр партинд нэгдвэл шөнө дунд хүргэж өндөрлөв.

2010-12-28 Мягмар гараг





08:00 Сургуульд нэвтрэхдээ гарын үсэгээ Монгол гэж босоо бичлээ
09:00-12:00 ISA Clients and Controlling Web Access with AD User/Group
13:00 Нар ээсэн халуун өдөр, дээвэр дээр модны сүүдэрт амарцгаав
14:00-16:00 ISA Client Automatic Provisioning, Configure HTTP, Caching
17:00-20:00 Мэргэжлийн холбогдолтой мэдээлэл хайсаар сууна
21:00 Беларус залуус дээр зочилж, зураг бичлэг үзчихээд амарлаа

2010-12-27 Даваа гараг

08:00 Ургамалын үнэр сэнгэнэж, нар хөөрсөөр нэгэн шинэ өглөө айсуй
09:00-12:00 Installation of ISA Server, Testing to the Internet, SecureNAT
13:00 Серверээ тохируулж чадсан нь интернэтэд холбогдоцгоож байв
14:00-17:00 ISA Firewall Policies, Permit FTP, HTTP, executable download
18:00 Малишпурам худалдааны гудамжаар шинэ жилийн өнгө сонжив
19:00 Харихаар явтал Раман, Дмитри таарч дахин хэдэн дэлгүүр оров
20:00 Мантри малл-с оройн хоол цуглуулаад өрөөндөө ирж идэж уув
21:00 Гэрлүү холбогдлоо, өдөр УБ-т нэлээд хүйтэн байна гэж байсан

2010-12-26 Ням гараг

10:00 Өглөөний цайндаа амжиж орлоо. 10 цагт үнэгүй өглөөний цай хураадаггүй байсан бол амралтын өдөр гээд оройхон босох байсан биз. Гэхдээ сүүлийн үед оройтож унтсаар байгаад нойр хямарч, үүнээс болж нэлээд ядарчээ

11:00 Арабын хойг дахь Оман улсын (Монгол гуталны хоншоор) Абдулазиз өрөөнд зочилж зураг аван, 2010 оны 30gb 40-д кино өгөөд, Монгол зураг, дуу, клип багцлан авч явав. "Монгол гутал"-ны сувинер ээ өөртэй нь холбож тайлбарлаж өгөв.

12:00 Цэвэрлэгч залуу Ази тивийн тухай ойлголтгүй байсан учраас, Энэтхэгийг эзэлсэн их гүрэн байх үеийн зураг харуулж ТажМахал-ын тухай тайлбарлав. Өөр бусад хотынхоо тухай ч мэдэхгүй, тэгээд буруу зөрүү буудаж гарал үүсэл асууна.

13:00 YouTube-гээс богино хэмжээний цаганд хэмнэлттэй кино үзэж суунa. Уг нь sign - ийгаа ганц үзье гэж бодсон ч холбоосоор нь дамжаад зогсолтгүй явж өгч байгаам даа, strangers, offside, inside, snap, still life, memories, our last shot, moved, ..

14:00 Өөрт байх амьдралын тоолшгүй цаг хугацааны нэг, нэг эгшин болон үлдсэн зургуудаа цэгцлэн, бүдэгхэн нэгнээс нь ичин бүүр түүрхэн санахыг ч хүсэхгүйгээр устгахын сацуу тухайн эгшинд холбогдох бодол, тархины бичлэгийг төнхчинө.

15:00 Интернэт гэх, цаг хугацааг хамгийн хэрэггүй үрчих гээд байдаг хамгийн хэрэгтэй зүйлд орж явчихаад буцаж гарталаа будилж төөрөх замдаа олон л хүн, амьтан, энэ тэртэй тааралдаж, орооцолдсоор сая нэг юм өөрийгөө татаж гаргав.

16:00 Өмнөх өдрүүдэд олны заншсанаар, доллар солиулахаар Commercial Street, зөөврийн хард авахаар MG road, гээд зорилгод нийцсэн зориулалтын гудамжуудаар явсан ч энэ удаад энгийн худалдаа хийхээр ойрхон байх Malleswaram-г чиглэв

17:00 Кино театрын хажуугаар өнгөрвөл андашгүй, 1-2 давхар байрыг нь гарч байгаа кинонуудынхаа агуулгатай зургаар битүү хучсан байх ба заавал 20-оод метр өндөртэй гол дүрийн дүүрэн чимэглэл өлгөсөн дүрс зураг нэг ширхэг байна.

18:00 Нэгэн битүү захаар орвол олны хөлд мөн л дарагдсан байна. Дулаан орон учир өвөл зун, өдөр шөнийг үл ялгах ба, нэг давхар 10х20 метр орчим тайлбайтай байр нь тааз дүүрэн өлгөөтэй өдрийн гэрэлтэй, цэлгэр тул хэзээд ч ажиллаж байдаг биз.

19:00 Алдарт Мантри маань, түм түчигнэж бум бучигнасан, гадаад дотоодын гийчин зочин холхилдсон шоргоолжны үүр шиг газар болж хувирчээ. Шинэ жилийн гацуур мод голд нь засаж, шинэхэн өнгөтэй гоёл чимэглэлийг навсайтал овоолжээ.

20:00 Хуучин хүү хоёр зээрдээрээ хойрго гэгч нь алхуулсаар хүрч ирэв. Цагаан тортой цамц гартаа барьжээ. Халтартсан хоёр хөл харагдах ба, хурдхан шүршүүрт орох тухай бодно. Тав хийтэл тавчигаа гөвөөд, тас хийтэл хаалга аа хаагаад өрөөндөө орлоо.

21:00 Өмнөх шалгалтыг амжилттай өгчихсөн, маргааш шинэ бүлэг сэдэв үзэх учраас "даалгавар" гэж санаа зовохгүй ч, "ажил" гэж бас нэг нэр үг чихнээ хадаж, нүднээ үзэгдэнэ. Унтахаас өмнө компьютер дээр програм нээж хэсэг суугаад, эрт амрав.

2010-12-24 Баасан гараг


8 morning
9 exam

11 waited
12 otto
13
14 contacted home
15 chatted
16
17 sleeping
18 thian called
19 we met mantri
20 dinner
21 camera
22 shopping for gifts,
23 rice meal

2010 12 23 Пүрэв гараг


рүүтер



17 дөрвүүл цуглалаа

18

2010 12 22 Лхагва гараг


17 хэмантай хоёул автобуснаас бууж үлдэв
18 мантри ороод 15 минутын дараа уулзахаар салав
19 их сургуулийн андуудтайгаа хамт хэсэ явлаа
20 шинэ жилийн уур амьсгал
21 ганцаараа үлдэж камер, зөөврийн хард
22 ажлын ахтайгаа холбогдож програмын

2010-12-21 Мягмар гараг


08 но ланч
09:

13 миксэд


17 кулхидна найзнарыг
18 гэр лүү
19 оройн хоол
20 програм
21 соён гэгээрмой
22 англи хэл гозолзуулмой

2010-12-20 Даваа


08



17-22 бэлтгэл
23 гэрлүү холбогдлоо

2010-12-19 Ням гараг


08 өглөөний цай
09-12
13 өдрийн хоол цайллага
14-17 бэлтгэл


18 медал гардуулах
19 хаалт
20 хоол үнэгүй
21 тиан вэб

22 музейд өнгөрүүлсэн шөнийг эхнээс нь дуустал үзлээ
23 галын түгшүүрээр хаалга тайлтал согтуу

2010-12-18 Бямба гараг


08:00
09:00-15:00 exam


16 came back
17 joitika


18 thian
19 apparat sonirhojee
20 mantri
21 mantri
22 zaluus
23 sekeni, reception

2010-12-17 Баасан гараг


08:00
09:00-12:00 certificate
13 hemantha lunch
14-16 class
17
18




19-23 lesson

2010-12-16 Пүрэв гараг

08:00 Анд нөхдийн амар мэндийг мэдэх газар нь мөн л ресторан.
09:00-12:00 Security Configurations in the Active Directory, Server Policy
13:00 Windows Server-н тухай хичээл хуулаад оройтож цайндаа оров
14:00-16:00 Server Internet Connection setting, Virtual Private Networks
17:00 Буудалд иртэл, булан нь хагарсан шилэн ширээ асуудал үүсгэв
18:00 Бичлэг үзвэл, өглөө яарахдаа сандалаар саваад гарсан бололтой
19:00 Замаараа оройн хоол авч нөгөөд хэд дээрээ очин хичээл ярилцав
20:00 Буцахдаа клубээр орж, бүтэнсайн өдөр 30 жилийн ойд уригдав
21:00 Сүүлийн өдрүүдийн тухай тэмдэглэл оруулан блог нээж суулаа
22:00 Нэг танилдаа нэг бизнес ажил зуучлаад сайхан амрахыг ерөөлөө
23:00 Шовойтол суусаар байгаад шөнө дунд болгочих юм даа, яая даа

2010-12-15 Лхагва гараг

08:00 Их хотын хөл хөдөлгөөнтэй нэгэн өдөр эхэллээ. Гадаа +20 хэм.
09:00-12:00 Group Policy Objects [gpupdate /force], Domain Controller,
13:00 Компьютер асуудалтай, туршилт хийж суусаар цайнд орсонгүй
14:00-16:00 Starter GPOs, Installing Software Remotely, Remote Desktop
17:00 Цагийн дараа Тиан-ыд очиж хичээл давтах тул жаахан амрав
18:00 Хэвтэж амарч байна гээд ойрд бага зэрэг ядарсанаас унтчихаж
19:00 Оройн хоол авч очно гээд таг болсон тул асууж мессэж ирлээ
20:00 Учраа хэлээд өнөөдөртөө амрах болов. Босч хоол хийж идлээ
21:00 Гадуур жимс аван салхилах зуур үсчинд Энэтхэг залуу болов
22:00-24:00 Өдрийн хичээлийг туршиж, өөр бусад зүйл хийж сууна

2010-12-14 Мягмар гараг

08:00 Ресепшин залгаж өнөөдөр хичээлгүй болсоныг хэлэв
09:00 Цайндаа ороод 2 охин, вьетнам 4-үүл сургууль явлаа
10:00-16:00 Hostname, FTP Share, DNServer, Samba Server
15:00 Сайн дураараа хичээллээд Отто-нд багтан буцаж ирэв
16:00 Ээж МЦХолбооны интернэтэд сууж холбогдож байна
17:00 Гэрээс хол сурагч байхад мөн л тэндээс ярьдаг байсан
18:00 Нөгөө буудалд Вьетнам андыд зочилж хичээл хийлээ
19:00 "Зан сайтай айлд хүн бүхэн цуглана гэдэг шиг" хуржээ
20:00-22:00 IPCop Firewall in Linux, installation, configuration
23:00 УттарХанд гэх эдний зочид буудал гацуураа чимжээ

2010-12-13 Даваа гараг

09:00 Аялалын сонин сонсгож, залуусын сэтгэлийг хөөргөж орхив
10:00-12:00 Server2008, Active Directory, Organization-Groups-Users
13:00 Беларус залуус Монголын тухай маш олон зүйл шалгаалаа
14:00-16:00 DHCP Server, DNS Server, Scope, Zone, Client systems
17:00 Өдөр цайнд ороогүй тул хоол хийж идэн хэсэг сайн амарлаа
18:00-22:00 Нөгөө буудалд хэдүүлээ цуглан Сервертэй зууралдав
23:00 Улаанбаатарын үдэш наамуухаан.. на.. на.. на.. Харьж амрав

2010-12-12 Ням гараг








7 уурхай, шар шороо, зам дагуу тул гэрэл бэхэлсэн, айлууд баян ядуу, уулын зам гоё байшин дээрх сурталчилгаа, мандаж буй наран, хятад дэнлүү хятад хоолны газар

хөгжилтэй аялал




3 таксидсан

4 автобус

5 алсын уулс

6

2010-12-11 Бямба гараг


08

09

10 тест



05 бэлдэх

06 автобус

2010-12-10 Баасан гараг


06:00 Бангалорт дөхсөн, бүгд бослоо

07:00 Бангалорт ирсэн, буудалд хүргүүллээ

08:00 Өглөөний цайндаа орлоо

09:00 Түлхүүрээ авч өрөөндөө орлоо, тухалж авлаа шүршүүр..

10:00 Мэйл шалгалаа

11:00

12:00

13:00

14:00 унтав

15:00

16:00

17:00

18:00 үнийн санал, мэйл

19:00 програм,
20:00 мэдээ, бичлэг

21:00 тиан, төөгий,

2010-12-09 Пүрэв гараг


08 эрт босч өрөөгөө хүлээлгэж өгөв
09 цайндаа ороо

юу ярина вэ холливуд шүү дээ


18 галт тэргэнд амжихаар гүйлдэнэ


19 Secunderabad

2010-12-08 Лхагва гараг

06:00 Боссон, цэлгэр цонх, 1 одтой буудал 4 давхар, цахилгаан шат Палас дахь шиг, төмөр торон хажуу тийш эвхдэг хаалгатай, өнгөрсөн зуунд ашиглаж байсан байх, Шри Ланк залуутай хамт, бүгд 2 , 2 оороо, Уганда том залуу багтахгүй газар, хоёр жижиг хартайгаа
08:00 Өглөөний цай, Ситрин, Уттарханд харьцуулахад өглөөний цай нь ганц нэг зүйл дутуу ч давгүйь

09:00 замд, бангалортой харьцуулвал, өглөө байсан болоод тэр үү зам сийрэг, байшингууд илүү хуучин

10:00 хайдрабад ордонд ирлээ, өндөр ханан хашаа, уулын оройд байрласан хааны ордон, газрын зураг

11:00 орсон, лапп лапп, тарр тарр хийх содон чимээ аюулын дохио, тодорхой цэгээс. хамгаалалтын хана,

12:00 loading...



13:00

14:00

15:00

16:00

17:00

18:00

19:00

20:00

21:00

22:00

23:00


Далайн эргийн хот руу явсан.. 12 сарын 13-нд ирээд тэмдэглэлээ оруулна


2010-12-07 Мягмар гараг


08:00 Сургууль дээр мезейн тасалбарт өгөхөөр 10 рупи авсан аа Диаго-д өгвөл, өртэй байсан бололтой шууд Ниша-д дамжууллаа. Тэгтэл өнөөх маань Раман-д мөн 10-ийг өгөх байж. Өрийн сүлжээ гэж, хэхэ

09:00-12:00 IPCop., it is a firewall. Configured it with https://IP:445. There was 3 types of user, which are root, admin and backup. Requirments of IPCop, Customizing hardware, Setting host, domain, ip, ...

13:00 Цайны цагаар хоол олддоггүй ээ, хайж үзвэл 19 дугаартай ууттайг маань 14 гэж андуураад Дмитри задлах гэж сууна, Харин түүнийхийг 4 гэж андуураад Диаго задлачихсан идэж суух юм даа гэж.

14:00-16:00 Setting DNS and Gateway for IPCOP, installing services. That were .addons-2.., copfilter.. Setting Proxy server for internet with firewall, as https://IPComIPAddress:445 /cgi-bin/proxy.cgi

17:00 Угаалганд хувцасаа өгч амжаагүйгээс солих хувцас байсангүй ээ. Буцах замдаа худалдааны төвийн харалдаа бууж цамц, өмд хайн явлаа. Мөн цаг аа олж дээ Орой 20:45-д аялалын автобус ирнэ

18:00 Нэлээд явсаар харанхуй болохтой зэрэгцэн хоёр цамц ганц өмд авч амжлаа. Энэтхэг залуус мөр, тааз өргөн биш учраас цамц, өмднүүд нь шулуун загвартай. 16GB флаш диск 20-д хоёрыг авч орхив.

19:00 Эзгүй байх 2 хоногыг буудлынхан ашиглахыг хүсэх нь ойлгомжтой. Өдөрт 80 долларын төлбөртэй гэж байсан. Бүх хүнийг ачаагаа үүдэнд хүлээлгэн өгөхийг анхааруулсан учраас бэлдэж байна

20:00 Шүршүүрт орж аваад, хүнсний зүйл, мөнгө төгрөг, хувцас хунараа тус тусад нь хийж, бэлдээд ресепшин дуудаж өглөө. Ангийнхан цуглаж байна. Энэ шөнө автобусанд явсаар таарах байх даа.

21:00 Хайдрабад явах автобус хоёр буудал дахь оюутнуудыг авахаар ирлээ. Сургуулийн ажилчид, багш нар мөн явж байгаа юм. Эргэж ирээд энд буудалд, цайллага дайллага нь болно байх.

2010 12 06 Даваа гараг


08:00 Амралтын өдрөөр ихэнх маань адал явдалтай аялцгаажээ.
09:00-12:00 Installing services for web pages with multiple domains,..
13:00 Шинэ жилээр аялал үнэтэй тул Goa руу явахаа больцгоов.
14:00-16:00 Installing Samba Server and Samba Client, File sharing,..
17:00 Хуримын бэлгэнд зориулж ангиараа зурагаа авхуулцгаав.
18:00 ШриЛанк-ийн Hemantha зураг хуулахаар өрөөнд зочиллоо.
19:00 Уганда-гын Joseph програм авахаар нөгөө буудлаас ирлээ.
20:00 Шинийн нэгэний намуухан орой, Шинэ Дарханы айлууд,..
21:00 Ямар ч бүтээмжгүй, сайтын бүртгэл, мэйлүүд шалгасаар,..
22:00 Програмын код засаж, хичээлээ давтаад, мэдээлэл хайлаа.

2010-12-05 Ням гараг


10:00 Өнгөрсөн үйл явдалууд., ногоон зүлэг, мал амьтад, гол уснаас эхлээд байгаль, монгол ахуй дүрслэгдсэн, бас оноолтоор таарсан бадриун залуутай барилдахаас зугтсан зэрэг хөгжилтэй зүүд байлаа,
Одоо үед хамаарсан., аялагчын тухай илтгэл тавих зуур сандарсандаа сэрсэн ч нүд анивчих төдий зүүд үргэлжиллээ. Илтгэлээ төгсгөөд асуувал 40 минут зарцуулсан гэх ба нээрээ л их ярьсандаа.
Ирээдүй үед очсон мэт., зургадугаар ангид хичээл заах багш болжээ. Сурах бичигүүд үнэхээр шинэлэг юм. Сурагчид нь сэргэлэн бөгөөд урамтай. Мөн өөрийгөө толинд харсан нь сонирхолтой байв.
Гурван хэсэг зүүд богино хугацаанд бодлын хурдаар өрнөсөн ч олон үйл явдал, үг өгүүлбэрүүдээ тодхон санаж байна. Зурагт асаавал, сансарын уудам, цаг хугацаа, орон зайн тухай гарч байна..

11:00 Шүршүүрт ороод оройтсон учраас өглөөний цайнд орсонгүй
12:00 Угаалганд хувцасаа өглөө өгөх ёстой тул өнөөдөр авсангүй
13:00 УБ-т хувийн ажлаар болон, Дархан-д даргатай холбогдлоо
14:00 Хойшлуулсаар 2:30-д товлосондоо нөгөө буудалд цуглацгаав
15:00 Танзани, Мозамбек, Мянмар, Вьетнам найз нарт чиг заасаар
16:00 Хувцас хайн дагуулж хэсэг хурдалсаар цамц сонгуулж авлаа
17:00 Хүнсний тасагаар ороход, 3 буцаж Веьтнам залуу үлдэв
18:00 Уржигдар ирсэн 3 Монгол хүнтэй таарч сайхан танилцлаа.
19:00 Хонины татсан мах авч, буудалдаа ирэн Монгол хоол хийв
20:00 Програм шинэчилж дуусаад, УБ-т найз нартай холбогдов
21:00 Гэр лүү холбогдлоо, аав маргааш хагас сар ажилдаа явах нь
22:00 УБ-т ажлын хүнээс сонин сонсож, сонирхолтой зүйл ярилаа

2010-12-04 Бямба гараг


10:00 Оройхон сэрж цайндаа орсон учраас хэдийнэ зоогийг хурааж цэгцэлсэн байсанаас үйлчлэгч залуусыг сандаргаж орхив. Зарим зүйлийг бэлдүүллээ.

11:00 Гэр лүү холбогдлоо, Цонхоор харуулвал битүү цастай байна. Дүү оройн ээлжтэй гээд ажилдаа явах цаг нь болжээ, ээж хоол бэлдэж өгч байна.

12:00 Аав хагас сараар ажилдаа явах дөхөөд интернэтээс зүүгдээстэй. Програм татах Монгол сайтууд асуух ба миний хэлсэнийг байтугай мэдэхгүй сайтыг үзчихжээ.

13:00 Амралтын өдөр учраас өрөөний цэвэрлэгээг орж ирэхэд нь өнөөдөртөө цуцлуулаад зурагт үзэн хэвтэнгээ хэсэг унтжээ

14:00 Зураг, дуу оруулж эвлүүлдэг програм, видеоны хэмжээ багасгаж төрөл хувиргадаг програм татаж туршиж ашиглав.

15:00 Вьетнам найз өнөөдөр дэлгүүр гарсан эсэхийг асууж байна. Өөрөө өдөржин хичээл хийж өнжжээ. Маргааш 10 цагт хамт гарахаар тохиров

16:00 Мэдээ уншвал Монгол анхны ураны ордоо ашиглаж эхэлсэн тухай, Оюутолгой дэлхийн 5 дахь том олборлогч болох тухай бичжээ.

17:00 Энд сурдаг, японд ажилладаг, хотод ажилладаг мэргэжлийн найз нартайгаа Монголын 20:00 цагт скайпт ээлжит хурал болох байсан ч хойшлогдлоо.

18:00 Денверт амьдардаг хамаатны эгчтэйгээ чаталлаа. Мөн л цонхоор нь цайран үзэгдэх цасыг харав. Удахгүй Африкын ноён оргилд хүч үзэх бололтой.

19:00 Ажлын шугамаар програмын гүйцэтгэлийн явцын талаар ярилцав. 2 жилийн өмнөөс сайн мэддэг гэж боддог байсан хүнтэйгээ танилцав.

20:00 Оройн хоолонд ойрд дандаа II хоол иджээ, тахианы шөл нэмж захиалж хүлээнгээ өндөр цамхаг, засгийн ордны зүг явах автобус, зогсоол заалгалаа

21:00 Програмын код нээж хэсэг засаад өглөө үргэлжлүүлэхээр боллоо. Эрт унтаж эрт босдог болох гээд нэг сайн болохгүй л байна. Хэвшүүлнэ ээ.

22:00 Хөөрхөн даруухан охидууд хэдийнэ хүнтэй суугаад хүүхэдтэй болж байх шив. Энэ дэлхий, эргэдэг бөмбөрцөг, хүмүүс, амьдрал, юутай агуу вэ.

2010-12-03 Баасан гараг

08:00 Шүршүүрт байтал утас дуугарав. 00-ий өрөөний салаа утсаар хариулвал, ресепшин охин өнөөдөр хичээл орохгүй гэж сургуулиас дамжуулсаныг дуулгаж байна. Өнөөдөр сургууль дээр нөүтбүүк аваачиж хийх төлөвлөсөн хичээл, монголынхоо сайхан байгаль, УБ хот, цоглог охид залуусын зураг клип гайхуулахаар бэлдсэн нь хойшлогдов оо

09:00 Муришус охин 9:30-д ангийнхан цуглаж хуримын бэлгэнд зориулсан зураг авхуулах тухай хэллээ. Цайндаа орохдоо тохирсон бололтой. Бэлтгэлийн өрөөнд бие халааж 15 км/ц хүртэл хурд хийн, сунгалт, хүчний дасгал давтаад хагас цаг саатан өрөөнд орж дахин шүршүүрт орлоо. Ниша Вахинэ дахин залгаж 10-д цуглахыг хэлэв.

10:00 Өглөөний цайндаа орвол, Дмитри, Раман сууж байна. Нөгөө буудлынхан унтаж амрах хүсэлтэй тул зураг авхуулах ажил Даваа гараг хүртэл хойшилжээ. Гадуур дэлгүүр хэсэх болж 10 минутын дараа уулзахаар өрөөндөө оров. Өглөө танилцсан өөдрөг охинтой яриагаа завсарлаад, нөхөдтэй нийлэн гадагш гарав.

11:00 Сансар шинжлэлийн музей үзлээ. Пуужингаасаа эхлээд сансар огторгуйн загвар, зураг, видеог тайлбартайгаар хүргэнэ. Оюутан сурагчид тасралтгүй цуварсаар. Хотын төв шууданд нь хүрлээ. Айлын хашаа шиг зайнд арваад цэцэрлэгч төрөл бүрийн цэцэг ургамалыг уйгагүй арчилна. Аль ч улс руу 7 хоногт захиа илгээж болох юм байна.

12:00 Засгийн газрын ордонг үзээд, ерөнхий шүүхийг нь тойрч гараад, батлан хамгаалах байрны урдуур нь өнгөрвөл, их буу байрлуулсан, үүдэндээ хураасан шуудайтай элсэн хамгаалалтын цаана автомат буу суурилуулсан цэрэг нуугдаад сууж байна. Зураг дарах байтугай өөдөөс нь харахгүй өнгөрсөн нь дээр бололтой. Цэцэрлэгт хүрээлэнд орлоо.

13:00 Хэрэм, сармагчин дүүлсэн хэт өндөр хэц модот цэцэрлэгээс гараад загас үржүүлэгчидийн холбооных нь байранд 2 давхар дүүрэн загасны аквариум үзэж саатав. Дараагаар нь тус бүр 3 давхар, эртний олдвор, сум зэв, ваар сав, баатрын дуулгаас эхлээд хөгжим, баримал бүхий түүхийн музей, уран зургын музейнүүдээр оров.

14:00 Мандал дээр нь цэцэг ургасан усны эрэг дэхь зүлгэн дээр, бага ангийн хүүхдүүд цай уун, хэвтэн суун амарна. Өглөө сансарын музей өнгөрч яваад талбайд нь цугласан хэдэн зуун хүүхдүүдийг сүлжиж гарахдаа ямар их сэтгэл хөөрөв дөө. Хүүхдүүд л юм болохоор цуварч алхсан цуглуулган царайтнуудыг сонирхон харж дандаа л гар даллана. Макдоналдст өдрийн цай ууцгаав

15:00 Цааш номын дэлгүүр орж, рок паб дахь өвөрмөц сувинер сонирхож, интернэтээс л харж байсан зөөлөн шуудайн суудалтай хонон өнжин халуурах тоглоомчидын буйдхан харанхуй тасалгааг плэйстэшн сонирхох далимд үзэж, дэлгүүр хэсэн явсаар, хятад рестарон таарах, гадаадууд холхих, худалдааны гудамжны төгсгөл метроны замд тулан ирлээ.

16:00 Өндөр зэрэглэлийн зочид буудал руу орвол, 1, 2 давхар нь үнэт эдлэл, өөр бусад худалдаа үйлчилгээтэй юм байна. Ил шилэн лифтээр өгсөж 13 давхар дахь диско клубын ажиллах цагийг сонирхлоо, Хажуу тал дахь рестароны шилэн хаалгаар нэвт хот бүхэлдээ гайхалтай сайхан харагдана. Залуус орой дискодохоор төлөвлөсөн тул дахин нэг паб орж сонжив.

17:00 Буцах замд төгсгөл нь үл харагдах мэт метроны урт шулуун зам дахь загварын метронд орж үзлээ. Бангалор хот, Энэтхэг улс дэндүү хурдан өөрчлөгдөж өсч хөгжиж байгаа юм байна даа. Хэд хоног яваагүй газраар өнгөрөхөд л барилга байшин баригдаад эхэлчихсэн харагдана. Хэдүүл хэдэн км буцаж алхан буудал хүрэх замд оройн хоолоо захиалахаар салж явлаа

18:00 Орох дуртай цэцэрлэгтээ хоолоо хүлээн зураг дарж, залуучуудтай зэрэгцэн тайван суутал орой ч болж байх шиг байна. Захиалсанаа аваад замаараа жимс ногоо дүүрээд, байдгынхаа баруун хаяа, буудлынхаа буйдхан өрөөндөө ирж тухаллаа. Ирэх замд ажлын цаг тарж таарч машины утаа авсан тул толгой өвджээ.

19:00 Шаналантайгаар хэсэг хэвтэн хичээж байгаад жаахан нойр авч сэрсэн ч байдал хэвээрээ. Гэрлүү холбогдтол камерын цаанаас толгой өвдсөнийг хараад л мэдчихлээ. Хоолоо идэн эм уугаад биеэ чагнан сууж байтал арай дээр болсон байсан ч, өнөөдөр ядарсан нь тодорхой, юм хийх тэнхэл хүсэл байхгүй байсан тул, эрт унтаж амрах хэрэгтэй болжээ.

20:00 Улаанбаатараас програмын талаар тохиролцож, вьетнам залуу өдрийн сонин сонсохоор, маргааш хамт дэлгүүр гарахаар мессенжэрт бичнэ. Мөн энэ тэр танилууд таарч, зарим нэг өөрийгөө олохоо байсан хүнд тайвшруулан тайтгаруулах жор бичиж, тарни унших адил хэдэн сайнаар нөлөөлөх, залж чиглүүлэх, үг, өгүүлбэр холбож өглөө.

21:00 Шинэ жилийн сэдэвтэй дуунууд татав. Хэдийгээр гадаа халуун, хааяа бороо дусалж, зуны дэлгэр өдөр шиг байгаа ч, шинэ жил гэдэг үг хуанлийн хуудаснаас гэрэлтэж, цагаан цас, цалгилсан баяр хөөр, гацуур мод, ганган залуус, өвлийн өвөө, өнгөлөг чимэглэл, энэ бүхнийг сэтгэлд амилуулна.

2010-12-02 Пүрэв гараг


08:00 Яахав дээ, өнөөх л янзаараа. Өглөө босно, өрөөгөө цэгцлээд цайндаа орно, ангийнхантай ганц нэгээр таарч мэндлээд, автобусанд бүгд уулзана. Замдаа цонхоор хүмүүсийг харж гайхаж, гайхагдана. Сургууль дээр очиход хажуугын оёдлын цехийн зуугаар тоологдох охид голдуу ажилчид цуглаж таарна.

09:00-12:00 We continued previous topic. And after tried several commands, faced into DNS Configurations. That was difficult. We have been confusing with some installation of services still. First teacher says once, and we do same. But i missed before lunch and stayed little myself, because of misunderstanding.

13:00 Өдрийн цайны цагаар дээвэр дээр сургуулийн оюутанууд болоод, хажуугын дээвэр дээр оёдолчин охидууд зэрэг цайгаа уун таарч хэсэг бужигнаад авна. Ямарч төрлийн хоол байсан дагалдуулж барен шиг, кетчуп шиг янз бүрийн амттай ууттай шингэн амтлагч ирнэ. Сайн хэлэхгүй бол ихэнх нь халуун ногоотой.

14:00-16:00 System-config-network, Authority Server, Name Server, Network Server, DNS Types., master, slave, caching only, forwarder, Red Package Manager -RPM, Installing packages from CD, Installing services., ,vsftpd, ..

17:00 Автобус цагаасаа хоцорч ирсэнээс гадаа удаан хүлээцгээлээ. Хуримын аялалын талаар ярилцацгаав. Мөн ямар хуримын бэлэг өгөх шийдвэр дээр янз бүрийн санал гаргацгаана. Хэлэлцээд өнөөдөр гадуур явж үзэж байж шийдэхээр болов. Буудалдаа ирээд хичээл туршмаар санагдаад гадуур хамт гарсангүй.

18:00 Блогчидын уулзалт болж, шилдэг блог шалгаруулах л гэнэ. Энэ тийм амар хийх ажил биш байхаа. Зарим нэг блогчидыг олж уулзаж, ганц нэг хүнээр үг хэлүүлэхийг хичээсэн бололтой. КтМС-ийн төгсөгчид компаны шугамаар нэлээд дайчлагджээ. Дараагын удаа туршлагажаад далайцтай зөв зохион байгуулна байлгүй дээ.

19:00 Нөгөө буудалд очин найз нар дээр зочиллоо. Сургуулиас хуулж ирсэн систем суулгаад хамтаараа ганц нэг зүйл тохируулав. Өдөр хийсэн зарим зүйлийн учрыг олоод үргэлжлүүлж судлахаар хэдэн ном, гарын авлагаа хуулж авав. Хийх зүйл маш их учраас дахин зав гаргахаар тохиров

20:00 Буцах замдаа хоолоо захиалж орхиод дэргэдэх цэцэрлэг доторх клубт очвол каратегын бэлтгэл нь тарж байна. Багштай нь уулзаж, таеквондотой харьцуулж ярилцав. Тулааны урлагт өөрийгөө зориулсан хүн ямар ч маршл арт байсан түүндээ үнэнч байх нь жам

21:00 Хичээлээ нээж хараад, сургууль дээр хийсэн зүйлээ давтлаа. Өдөр хичнээн оролдоод болоогүй зарим зүйл бас л гараас гарсангүй. Анхаарал төвлөрөл шаардах учраас хоол идэнгээ хийсэн нь амжилт олсонгүй юу. Хэрэгтэй бэлдэцүүд дутуу тул маргааш сургуулийн комьютераас олж авч байж хийх болох нь.

22:00 Нийслэл хотынхоо өнгөлөг төрх, залуусынхаа цоглог дүрийг ангийнханд таниулахаар, улсынхаа уудам нутаг орныг бахдуулахаар нэлээдгүй зураг, клип хайж суулаа. Мөнгө зарлагадаж хийлээ гэж боддог байсан Болдоос эхлээд, болдоггүй дуучдыг хүртэлх хүмүүсийн клипыг татаж авлаа.

2010-12-01 Лхагва гараг


07:00 Эрт босч элдэвийг уншив. Өнөөдөр цусанд халдварлаж дархлаа болох тэмцэгч эсийг үгүй хийн хүнийг амьд сүг буюу тэнхэлгүй болтол нь иддэг нянгын эсрэг тэмцэх өдөр болохыг сануулж сайтуудад лого нь үзэгдэнэ. Хүн төрөлхтөн хүнд сорилтод хүчин мөхөстсөөр.

08:00 Автобусанд суувал нэг хүн дутуу. Кэшан хэмээх даруухан залуу ядарсанаас тэрүү хэд хоног бухимдуу байсан юм. Найз бүсгүй нь мөн сурахаар Энэтхэгт ирсэн гэж байсан, уулзахаар Chennai гэх далайн эргийн хот руу явжээ.

09:00-11:00 Today we have been studying new topic, Linux. First we washed our brains with some networking. And wasted much time with subnetting. Essentials of data storage., sector, partition,..

12:00 Цайны цагаар Раман чөлөө авч буудалруу буцжээ, анзаарсангүй. Бие нь сайнгүй байх шиг, эм ууж байсан сурагтай. Өчигдөр Тиаго Угандагын том хар залуу JJ-г өдөр өрөөндөө үлдэхээр нойрмоглоход нь, дагуулж гарахын тулд долоо хоног нойр хүрдэггүй гээд ямар эм өгчив дөө.

13:00-15:00 Redhat in Linux5 Shell types., bash, bsh, csh and kornsh. Directory types., /bin, /sbin, /etc, /boot, /home,.. User and group organization. Definitions about general shell commands for user, file and others.

16:00 Сургуулийн удирдах ажилтануудын нэг нь эхнэр авч байгаа тул ангийнханыг 400 орчим км-ын зайтай Hyderabad хотод уламжлалт хуримандаа урьлаа. Сургуулиас төлөвлөж өгч байгаа том аялал нь. Хэдүүл аялалаас ирээд 12 сарын дундуур далайн эргийн Goa хот руу явахаар ярилцав.

17:00 Тарж ирээд гэрлүү ярих зуураа мэдээ уншив., Европын санхүүгийн хямрал, Америкийн бонд оо худалдаж авах их хэмжээний мөнгөний нийлүүлэлт, түүнийг дагасан ханш уналт, мөн үүний эсрэг хятадын хаалттай бодлог, үүнээс нь улбаалсан нефтын үнэ бууралт, ба ба ба.

18:00 Жуумла вэбд тохиргоо хийж болохгүй байсан тул, сайн мэдэх ажлын хүнээс тусламж хүслээ. Мөн албаныхаа охинтой холбогдвол Хойд солонгос Өмнөдрүүгээ дайралт.. за энэ хамаагүй байх. Компьютерийн вирус дайралтаас хамгаалахаар Unix ашиглаж эхэлжээ.

19:00 Гарч хоол захиалах зуур өмнө нь их сургуулийн хашаанд гэж андуу дурдаж байсан дэргэдэх цэцэрлэгт нь орвол цэгцтэй ургасан модод, ширдэг мэт ургасан зөөлөн зүлэг, цэвэрхэн зассан зам гээд магтах үг алга. Бороо дусалж байсан ч залуус сүүдрэвчинд ярилцан суусаар.

20:00 Мөн хашаанд нь карате, бүжгийн клубууд хичээллэж, өнөөх кинондоо гардаг шиг дэвхэлзэх нь задгай торон хаалгаар нээлттэй үзэгдэнэ. Хаалтны цаанаас харилцан гайхаж, элгэмсэгээр эрхий хуруу гозойлгон, эргүүлээд инээд баясалаар шагнуулав. Цагаан царай, цамнасан бүжиг хоёр талдаа сонирхолтой харагдаж дээ.

21:00 Хэдэн өдөр, сүүлрүүгээ бүр миний гурвалжин цагаан үзэг аваад ир гэж нэхсээр веьтнам залуугаас бал авч ашиглав, санаа зовмоор. Хоолонд гарахдаа ганган бал, наалдан пад авсан. Энд гаднаас худалдан авалт хийхдээ, хэлсэн үнийг нь 20-50 хувиар нь бодож мөнгө тоолж өгөөд, хэнэг ч үгүй нэг буцаж авах аядаад санасандаа хүрдэг нь хууль шиг л биелнэ.

22:00 Мессэнжэрт нэг танилтайгаа вэб програмчлалуудын аргыг харьцуулан, сайн уу муу юу аль нь вэ хө гэдгийг ярилцав. Өнөөдөр аав гэрийн компьютераа форматлачихаад 2 камерыг таниулсан тул, гэрт болж буй үйл явдал алган дээр дэлгэсэн мэт гэдэг шиг л харагдахаар болж байх шив. Аав захиралтай ээж менежертэй дүү даамалтай компанид ажиглагчаар оров хэхэ.

2010-11-30 Мягмар гараг


06:00 Шалгалтаа уншихаар босч, нэг сайхан арцаар ариулж, борцны шөл уугаад интернэтэд мэдээ уншаад суучихжээ. Цоглог дуу тавьж орхиод номын тестүүдийг хариутай нь тулган ажиллаж байна.

07:00 Монголд 10 болж, хэдийнэ ажлын цаг эхэлсэн тул албаныхан цуглажээ. Гайхалтай даруухан шинэ танилтайгаа мессэнжерт мэнд мэдээд өрөөгөө цэгцэлэн цайндаа орохоор буулаа. Муришус-ын Кэшан, Вахинэ болон Беларус-ын Дмитри, Раман нар ширээ тойрон сууж байна.

08:00 Хүн бүр уулзахдаа өөр өөрийнхөөрөө мэндлэнэ. Ирак залуучууд хоорондоо хацараа өгөн үнсэх чимээ гаргах ба бусад нь мөрөн дээр алгадах, зэрэгээр дотночлон харьцаж, ихэнхдээ жишиг болсоноор нь гар барьж мэндэлнэ. Хүнийг хэрхэн мэнд мэдэж байгаагаас хандлага нь харагддаг даа.

09:00 Сургууль дээр ирээд шалгалтын тухай тайлбарлах зуур багш, сургууль, цайны газар, буудалуудын тухайлсан асуултууд бүхий санал асуулгын хуудас бөглүүлж байна. Шалгалтын материал тараалаа. 50 тест 2 цагт. Хамрах хүрээ нь 100 хуудастай а4 хэмжээтэй ном.

10:00 Зарим нь СЕН(Certified Ethical Hacker) материал дээр байсан болон, хичээлээр үзсэн тодорхойлолт томъёолол байх боловч өөр бусад нь логик утгатай үнэхээр хичээлээ уншсан хүн хийх асуултууд байна. Мөн нэлээд асуулт нь олон сонголттой учраас ажиллахад төвөгтэй.

11:00 Бүгд шалгалтыг цагаасаа өмнө дуусгасан нь асуулт цөөхөн байсантай холбоотой ч эргэлзээтэй үлдээсэн асуудлууд нэлээд байв. Тиймээс ч шалгалтын дараа дор бүрнээ ярилцаж хэсэг шуугиад авлаа. Өнөөдөр харин эрт тарж нэг сайхан амрахаар болж байна.

12:00 Гучин минутын дараа 1 цагаас уулзахаар болоод буудалдаа бууцгаалаа. Мантри маллд байрлах боулинг төвд очиж, зарим нь мөн тэнд кино тэатрт кино үзэх гэж байгаа бололтой. Өрөөндөө орж хувцасаа сольж блогоо шинэчлэж, мэйлээ шалгаад гарлаа.

13:00 Манай буудлаас Беларус нөхөд Дмитри, Рамантай гурвуул Муришисын охин Вахинэ-г хүлээн хамт гарч нөгөө буудлаас нэжгээд нөхдийг элсүүллээ. Мантри маллд очвол 5 давхар нь бүхэлдээ хоолны хэсэг тул, зарим нь пицца гэх зэргээр өөрсдийн сонголтыг хийж өдрийн цай ууцгаав.

14:00 Боулинг төвд тусгай гутал өмсөн орж, 10-уулаа тул 10-н замын 2 дээр нь хуваагдан тоглолоо. Хамгийн эхний оролдлогоор л бүх гахайг унаган страйк хийж, хошуучилсаар хоёрт орлоо. Халуурсан хоёр дахь тоглолтон дээр хамгийн муу нь байлаа. Энд зураг авах хориотой юм байна.

15:00 Тоглож дуусаад хажууд нь байх автомат тоглоом руу орлоо. Хэзээний хамгийн мөнгөнд халтай наадгайг мэдэх тул багахан мөнгөөр картаа цэнэглэлээ. Манайтай харьцуулвал 2 дахин үнэтэй юм. Энд тоглох зуур 1 хүн нэмэгдэж, 3 хүн хасагдсанаар 8-уул үлдлээ.

16:00 4 давхар бүхэлдээ төрөл бүрийн амралт чөлөөт цагт зориулсан тул саатах зүйл их. Аймшгийн байшингын хажууд байх ширэнгэн ойд 4-өөр хуваагдан орцгоов. Хүйт даалган салхи үлээж, хүний, гүрвэлийн яснаас эхлээд эвгүй зүйлс тааралдаж, элдэв юмс хөдлөх, модод дундах жимээр зэвхий чимээнд жихүүцэн сүлжсээр гарч ирэв.

17:00 Номын дэлгүүрт орж нөхдийг Linux System Administration, IPv6 Essentials, Hacking - The new generation, LPI Linux Certification - in a nutshell, Apache Security,.. зэрэг ном тус бүрийг 10 гаран мянгаар сонгож авах зуур 2011 оны жилийн зурхайгаа уншиж амжлаа. Dalai Lama гэдэг ном, нэртэйгээ дотно санагдана.

18:00 Гарч ирвэл 5-уулаа үлджээ. Дмитри, Вахинэ нар амрахаар явлаа. Бразил хүн Португал, Беларус хүн Орос хэлээр ярилцдаг ч гурвуул үлдэн хүний нутагт хэлийг нь мэдэхгүй Хинди кинон дундаас Англи хэлээр Харри Потерыг үзлээ. Дэлхийн хэл амар ч юм даа. 6:15-с кино эхлэх байсан ч 5 минут реклам явлаа.

19:00 Манай кино театруудаас арай том бөгөөд дуу дэлгэц нь тун сайн санагдав. Намар хоёр удаа УБ орж ирэхдээ Сарыг хулгайлах төлөвлөгөө, Тоглоомын түүх 3 зэрэг 3D кино сонирхосоор таарсан даа. Нэг өөр зүйл нь, киноны талд нь оруулаад таван минут хүмүүсийг амраадаг юм байна.

20:00 Гурвуул төгсгөл үгүй киногоо дуусган, 4 давхараасаа нэг юм бууж, гадаа гарч ирэх үед нэг хоёр ширхэг бороо дусаад таг болж байна. Замдаа Диаго буудалруугаа салж орон, цааш нэг хоёр алхаад би ч Раманд учирлаж оройн хоол захиалахаар хажуухан дахь ресторан руу нь салж явав.

21:00 Өрөөндөө оройн хоолоо авчирч (авч ирж) идэх хооронд мэйл ээ нээж, хариу бичив. Блогоо шинэчлээд, нэг хачин сайхан шинэ санаа бодож оллоо. Маргаашнаас Линуксын талаар судалж эхэлнэ. Шинэ сэдэв учраас энэ долоо хоногтоо лав өдөр хоногууд шинэхэн өнгөрөх байхдаа.

22:00 Зарим хүмүүс блог буюу цахим тэмдэглэлдээ мэргэжлийн дагуу, тодорхой сэдвээр г.м хэсэг шахуу бичээд хүч нь суларсан байдаг бол ихэнх хүн дуртай цагтаа дурын сэдвээр бичлэг оруулдаг байна. Санал бодлоо хуваалцан өдөртөө хэд бичдэг хүн ч олон юм.

2010-11-29 Даваа гараг


08:00 Саад болохгүйг хүссэн улаан гэрэлтэй товчлуур аа асааж утсаа хөндий тавин унтсан тул ресепшин хаалга тогшин эрт хичээлтэйг сануулж байна. Бууж очин цайндаа ороод амралтын өдрийн сонин ярьцгаав.

09:00 Сургуулийн автобус оройтож ирлээ. Уг нь өнөөдөрөөс 8:30-д үүдэнд цуглан 9 цагаас хичээл эхлэдэг болж байгаа юм. Өөр автобус өөр жолооч байна аа. Буудлын үүдэнд зам дээр эргэх гэж хөдөлгөөнийг багахан саатуулна.

10:00-12:00 Evading IDS Honcypots and firewalls: Intrusion Detection Systems, ways to Detect an intrusion, Types of IDS, System Integrity Verifiers, Detection of Attack by IDS, Ways to Evade IDS, Tools, Firewall and its identification, Bypassing the firewall, Tools,..

13:00 Өнөөдөр маргааш онлайн шалгалттай учраас ачаалал болон аюулгүй байдлын үүднээс интернэт хаасан байна аа. Нигер залуу нэг арга хэрэглэн мэйл шалгаад байсан нь сонирхолтой бас төвөгтэй.

14:00-15:00 Honeypot and its Types, Detection of Honeypots. After learning concepts, teacher showed us a video was about Sql Injection. It explained to hack website by log in process. After that we asked something for tomorrow's test.

16:00 Маргааш сэдвийн шалгалт өгөх учраас үдээс хойш сэргээн давтах хичээлүүд болон эргэлзээтэй зүйлээ асууж ярилцахад ихэнхи цаг зарцуулагдав. Эрт тарж буудалдаа хүргүүллээ.

17:00 Гэрлүү холбогдож долларын ханш тасралтгүй унасаар өнөөдөрөөс Монголбанк, өчигдөрөөс арилжааны банкуудад тогтворжиж дундажаар 1240 болсоныг дуулгав. Удахгүй өсөх магадлалтай.

18:00 УБ-аас холбогдож програмын хэрэгцээ шаардлагатай холбоотой механик процессийг танилцуулж, шинэ компанид сүлжээг нь холбох топологыг тохиролцов. Дотоод сүлжээг утасгүй холбоогоор өргөтгөхөөр болов.

19:00 Урьд өдрийн бичлэгийг оруулж амжаагүй байсан учраас нөхөж оруулан, Monkey.mn -д блогоо бүртгүүллээ. Ингэснээр автоматаар блогын бичлэгүүд тус сайтад холбогдон, харагдаж байх юм байна.

20:00 Төрийн албан хаагчын шалгалтанд бэлддэг сайтыг маань Төрийн албанаас хаахаар болжээ. Комит ай ти-тай холбогдвол оюутан байхдаа хийж байсан санхүүгийн програмыг шинэчлэхээр болжээ. Мөн удирдлагын вэб програм зохиож байгаа юм байна.

21:00 Орон тооны ай ти мэргэжилтэн болон ня бо авах бололтой. УБ-луу холбогдож сонин сайхан дуулган мэдээлэл авч суусаар цаг орой болжээ. Цаг хэмнэх үүднээс буудлын ресторанд өрөөнөөсөө хоол захиалж авчруулав

22:00 Хичээлийн тэмдэглэл болон лекцийн материалыг сэргээн үзэхээс гадна, интернэтээс эргэлзээтэй зүйлсийг хайн багахан орчуулга хийж, мөн жишээ тестийг ажиллаж хариутай нь тулгаж үзнэ.

2010-11-28 Ням гараг

01:00 Автобусаар буудлын гадаа хүргүүлээд тус бүрийн буудал руу зүглэлээ. Сайхан аялал болсон тухай ам нэгтэй сэтгэл ханамжтай дурдаад давхар давхартаа лифтнээс буун өрөө өрөөнийхөө зүг яарна.

02:00 Орж ирэн мэйлээ шалгаад, шүршүүрт орох завдалгүй сайхан унтаж амрахыг л бодно. Цэлгэр орон дээрээ тэрийн хэвтвэл өдрийн аялалын тухай хагас дутуу бодол зүүрмэглэх зуур зүүд адил замхарна.

09:00 Урьд шөнө орой унтсаны дээр өчигдөрийн явдалдаа ядарч эрт босмооргүй санагдавч, шүршүүрт орчихоод эргээд түр нойр авахад бүр илүү сайхан байдагыг санан хувцаслана.

10:00 Цайндаа орлоо. Урьдын адил жимсний шүүс, цай, кофеноос илүүгээр сүү ууж, элдэв төрлийн хоолноос, энгийн амттай чанасан өндөг талх барен сонголоо. Мөн санал болгосноор нь өндөг шаруулав

11:00 Ойрхон жимсэнд гарав. Буудлын хажууханд хүнсний зах байх ба нэг өвөөгөөс дандаа банана авч, өөр нэг гэр бүлийн хоёроос бусад төрлийн жимс ногоог худалдаж аваад дадчихжээ.

12:00 УБ-аас холбогдож 2 хоногын дотор яаралтай программын шинэчлэлт хийх болсон тухай дуулгав. Тиймээс өнөөдөртөө шалгалтандаа бэлдээд, програм засварлах орчиноо бэлдэх хэрэгтэй боллоо.

13:00 Өчигдөр холбоо бариагүй учраас, мөн аялалын сонин сайхан дуулгаж гэрлүү холбогдлоо. Дарсан зургуудаа сонирхуулж, явсан үзсэн газаруудынхаа талаар тайлбартай хүргэлээ.

14:00 Фэйсбүүкт зургууд оруулав.. Өмнө нь огт зураг оруулж байгаагүй учраас ганцхан MySore гэсэн альбом нээж байгаад өчигдөрийн зургуудаа очсон газрын ангилалгүй оруулж орхив

15:00 Блогт зургууд оруулав.. Блогт өөр дээр нь аплоад хийх удаан учраас нягтрал багатай ч фэйсбүүкт нэгэнт оруулсан зургуудаа очсон газруудын нэрээр бүлэг болгон нийтэллээ

16:00 Аялалд ядарсан тул унтав.. Өчигдөр оройтсоноос гадна, өглөө эрт босч, өдөр гэрлүү зураг үзүүлэн нэлээд суусан тул багахан ядарчээ. Тиймээс хэсэг унтаад босохоор болов

17:00 Унтаж амрав.. Блогт өдрийн тэмдэглэлээ тасралтгүй оруулсанаар ямар өдрийн ямар цагт юу хийж байсанаа төвөггүй санах тархины холбоос болж байгаа юм уу даа. Энэ үнэхээр хангалттай.

18:00 Унтаж амрав.. Хэдийгээр заримдаа тухайн цагт болж өнгөрөх үйл явдалын 0,00..01 хүрэхгүй %-ийн эгшинг дүрслэвч үйл явдалын холбоос, хийсэн зүйлийн тодорхойлолт болж байна.

19:00 Вьетнам залуу мэйл хаяг бүртгэчихжээ. Хичээлийн материалтай холбоотой болон холбоогүй файлууд явуулж. IPhone-ий сүүлийн хувилбарын тухай мэдээлэл явуулав. Ангийнханаас хэд хэд нь IPhone барьж байна.

20:00 Оройн хоолонд гарч захиалаад замын эсрэг талд нь байрлах тул нөгөө хэдийн буудлаар зочлов. Вьетнам болон Мозамбек нөхдийг өрөөгөөр зочловол тун дажгүй тохижилттой юм.

21:00 Хоолоо идчихээд 64х системд зориулан өгөгдөлийн сангийн сервэр тохируулав. Өмнө нь энэ хувилбар дээр ажиллаж байгаагүй юм. Хийж байсан ганц нэг програмаа нээж харааад унтаж амрав

2010-11-27 Бямба гараг


06:00 Ангийнхан цайндаа орчихоод намайг яаруулна. Өглөөний цайгаа хагас дутуу уун гарч автобус хүлээцгээв. Нөгөө буудлаас Бразил, Тайвань, Нигер залуус ч ирлээ. Гэтэл компаны хэлсэн цаг нь хийх үйлдэлтэй нь зөрөх учиртай байжээ.

07:24 Урьд шөнө бороо орсоноос зүлэг ногоо чийглэг, агаар тунгалаг болжээ. Аялалын компани руу ярьвал 40 минут хүлээ гэсэн тул манай буудлын CINNAMON ресторанд ярьж суусаар. Ирэх хугацаа дахин хойшилж тэвчээр шалгасаар.

08:05 Өглөөний 6:30-д тохирсон автобус буудлын урдуур өнгөрөн будилан байж нэг ирэв. Бүгд сууцгаан урагш жуулчны гудамжаар дайран баруунтаа чиг барив. Газрын зургаас харвал Бангалороос The MySore City хүртэл бараг шулуун замтай байна.

09:00 Хотын зах руу тарьмал мод ховор ба, тайрч огтолж авсанаас харвал арай л журамгүй ханддаг бололтой. Газрын зургаас бидний байгаа, хотын төв цэг битүү ногоорч, хотын зах руу модгүй цайрч харагдсан.

10:14 Нэлээд явсаар өглөөний цайнд оруулахаар нэг газар зогслоо. Удалгүй цааш хөдөлж дахиад таарахгүй шүү гэх аястай тайлбарлаад сувинерийн дэлгүүрт саатав.
Манай залуус мөнгийг ч үрэн таран хийж байна аа.

11:00 Хотоос гарсан хойно бол жижиг тосгон тааралдаж, тариалан, фермерүүд үргэлжлэх тул дэндүү ажилч гэмээр, цэвэрхэн тарьсан мод ургамал тааралдана. Жил жилээр зэрэгцүүлэн тарьсан мэт өндөрөөс нам хүртэл зэрэгцэнэ.

12:03 Sri Ranganathaswami Temple гэх Хинду сүмд ирвэл хаалга хүртэл хоёр талаар сувинерийн лангуу үргэлжилжээ. Үүдний өндөр суварган хаалган дээгүүр сармагчин дүүлнэ. Ханаар хашигдсан баахан багана бүхий сүм рүү орвол хөндлөн хэвтсэн дүртэй бурханыг хоймроо залжээ.

13:29 Цааш явсаар жижиг хотод нэг рестаронд хүргэж өглөө. Мөн л дахин өдрийн хоол идэх боломж гарахгүйг тайлбарласан тул Өмнөд энэтхэг гэдэг нэртэй зоог барьлаа. Хажууханд нь MySore их дэлгүүрт хүргэнэ гээд нэг том худалдааны төв аятай сурталчилаад 4 давхар зочид буудлын дэргэд зогсов.

14:05 1,2 давхарт нь торго, модон эдлэл зураг төдий байшингийн өмнө зогсоод дэмий цаг авсан нь жолоочийн бизнес шиг байна аа даа. Замдаа Mysore Cathedral St Philomena хэмээх Католик сүмд саатав. Мөргөлийн танхимын голд хонгил руу орон бүр хажуугын суваргаар гарч ирлээ. Давхисаар Amba Vilasa Palace "Mysore Palace"-т хүрэв.

15:12 Үүднээсээ эхлээд үнэхээр л ордон аятай, саруулхан талбай сайхан барилгуудтай юм. Ордон дотор нь онцлох зүйл их байна. Түүхийн эздийн хөрөг, тэмдэглэдэг байсан баяр найраас нь эхлээд түмэн зүйлийн зураг тайлбартай. Хаадын тамга, суудал, Хатдын толь, эдлэл, Мөнгөн хаалга, Бүжгийн талбай гээд мөн ч тансаг юм даа.

16:16 Хойч үе нь түүхээ нэхэн, холхиостой, Харин бид нар зураг даран, хэлхээстэй, хөл нүцгэн явцгаана. Тайван байдлын үүднээс ордонд болон сүмүүд дотор зураг дарах хориотой. Цааш өмнөхөн харагдах өндөр уулыг чиглэн хөдөллөө. Цэвэрхэн засмалаар тойрч өгссөөр оройд нь хүрвэл хотын төвдөө байгаа бололтой.

17:09 Оройд нь Chamundi Hill Temple гээд сүм байх нь ордонд байсантай ижил юм. Эндээс хот үнэхээр цэлгэр агаад үзэсгэлэнтэй харагдана. Онгоцноос харах мэт тэнгэрийн хаяа нумаран үзэгдэнэ. Тойроод цөөн айлууд амьдрах ба маш олон сармагчинтай юм. Уулнаас буух замд нэг том үхэрний хөшөө тааралдаж байна.

18:00 Бууж явтал нэлээд харанхуй болсон ч аялал дуусаагүй бололтой. Холоос нэг далан харагдаад, ногоон гэрэлд ганц том ус оргилж харагдсан ч ирсэн хойноо өдөржин аялсан жуулчидын өчнөөн автобус энд цугласаныг мэдэв. Жижиг худалдаа хоолны газрууд зам даган үргэлжилнэ

19:04 Урт гүүрэн хаалтаар алхасаар хотхон руу явав. Хажуугаар усан дотор жижиг моторт завинд хүмүүсийг суулган давхилдана. Хэсэг газрыг мод цэцэг, усан оргилуураар дүүргэн зассан нь Дархан хотын Морин хуурын цогцолборыг санагдуулна. Хүмүүс 3 хэсэг цэнгэлдэхийн суудал шиг ханан сандалд байраа эзлэв

20:00 Голд байрлах өнгө өнгийн гэрэлтэй, төрөл бүрийн чиглэлтэй хөдөлгөөнтэй усан оргилуур усны бүжиг толилуулахад бэлэн болжээ. Хэдэнтээ энэтхэг дуу явж түүнд нь ус бүжиглэн хүмүүсийг хөгжөөв. Буцах замдаа энэ тэрхэн идэж уун явсаар автобусандаа ирж сууцгаав.

21:00 Өдрийн урт аялал өндөрлөж буцах замдаа орлоо. Зарим зүйл нь бангалороос хямд байсан ч сувинерууд нь яг л адилхан зүйлс. Халтардуухан хавтгай модон дээр зурсан зургууд нь манай сийлбэрчидийн урладаг зүмбэртсэн цагаан модон сийлбэрт сүр дарагдах нь бодолд үзэгдэнэ.

22:00 Замд нэг зочид буудлын үүдэнд зогсон оройн хоолонд орцгоов. Өдөр өөртөө зэс наран сийлбэр, эхнэртээ эрээн мяраан модон бугуйвч, хүүхэддээ мөнгө зээлэн байж бэлэг авсан залуу хоолны мөнгө асууна. Өнөөдөр бүгд л худалдаа хийжээ.

23:00 Замд унтсаар.. Аялал үнэхээр сонирхолтой байлаа. Анх гэрээ байгуулахад 270 рупи авсан ба дурсалгүй байж байгаад өдөр автобусандаа суугаад явж байхад үзвэрийн билетэнд дахин тус бүр 250 рупи хураасан нь менежмент байв

24:00 Замд унтсаар.. Нэгдсэн журмаар, нэг хөтөлбөрөөр олон хүнийг цагийн зохион байгуулалттайгаар аялуулаад, нэг хотын нэлээд зүйлийг үзүүлж харуулж чадаж байгаа иймэрхүү компаниуд маш олноор жилийн турш ажилласаар

2010-11-26 Баасан гараг

06:00 Тив дэлхийг сүрээрээ дарсан Тэнхээт монголын үр сад танаа Тулгандаа галаа бадраасан Туурга тусгаар орны ард түмэндээ... Дээлэндээ багтамгүй зориг нь мөнх байг! Дээдсээс өвөлсөн түүх нь бат байг! УЛС ТУНХАГЛАСНЫ 86 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ.

07:00 Оюутан байхаас нөхөрлөсөн клубын андтайгаа мессэнжэрт холбогдлоо. Энэ намар манай "Эр зориг" клубээс 4 дэлхийн аварга төрсөн нь ТаеквонДо-гын спортоор Монголдоо цахиур хагалсан хэрэг болсон юм.

08:00 Бангалорын сонин гарчиглавал, Guanghzou2010-аас өчигдөрөөс хойш Энэтхэг 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл медалаар амжилтаа ахиулан нийт 53 медаль, Монгол нэг хүрэл медаль хүртэн 13 медальтай болжээ.

09:00 Мумбайд 2008 оны энэ өдөр террорист халдлага болж 160 хүн амь үрэгдсэн тул Энэтхэгүүд сүмдээ мөргөж хүндэтгэл үзүүлэхээр яван хөл хөдөлгөөн ихтэй болжээ. Ирак залуугаас улс орных нь байдлыг асуувал 1-2 жилийн өмнө Америк цэргүүдийн ихэнхи нь гарч явсан гэнэ.

10:00-12:00 Penetration Testing., Category of Security Assessment, Types of PT, Risk Management, Do-it-yourself Testing, Outsourcing PT Services, Project Scope, Pentest Service level Agreements, Testing Points, Testing Locations, Automated Testing, Manual Testing, Using DNS Domain Name and IP Information, Enumerating Information about Hosts on Publicly-Available Networks, Testing Network-Filtering Devices

13:00 Интернэтийн өрөөнд 250,000 хятад 100,000 Вьетнамд бут ниргүүлсэн 60-аад оны дайны тухай уншиж суугаад хоол захиалж амжаагүй тул, гадагш гарч цайнд орлоо. Вьетнам залууг 90 сая, 3 сая хүнтэй хоёр улсын Guanghzou2010-ийн медалын чанар адилхан байна гэж шоолов.

14:00-16:00 Denial of Service Emulation, Pentest Using Appscan, Hacker Shield, Pantest using., Cybercop Scanner, NetRecon, SAINT, SecureNET pro, Secure Scan, PgATAN, Sara, Security Analyzers ., VigilENT, WebInspect, Asset Audit, Fault trees and Attack trees, GAP analysis, Business Impact of Threat, External Metrics Threat, Calculating Relative Criticality, Test dependencies, Phases of PT, Attack Phase, Activities..

17:00 Дараагын хоёр дахь өдөр сэдвийн шалгалт авах юм байна. Нөгөө ангийнхан өнөөдөр төгсөж сертификатаа гардаж авч байна. Маргааш аялах 8 оюутан сургуулийн захиргаанд дуудагдаж зааварчилгаа аваад автобусандаа суун буудалдаа ирлээ.

18:00 Ажлынхан баяр тэмдэглэж Тамгын газрын байран дахь байгууллагуудын дунд тэмцээн зохиосон байна. Маргааш, нөгөөдөр Бангалорт REVA группын RITM сургууль дээр, Энэтхэгт байгаа Монголчуудын тунд тэмцээнтэй. MySore явж ирээд нөгөөдөр очих ая бодно оо.

19:00 Гадагш гарч хоол захиалж хүлээх зуур AirTel-ийн нэг оффист нь очиж утсандаа нэгж хийлгээд замаараа маргааш аялалд өмсөх нэг хөнгөн гутал сонирхон худалдаж авав. Жимс авах зуур ногоон банана 5 хоноод шар болдогыг мэдлээ.

20:00 Амтанд нь болоод хоолноос гадна 3 шарсан тахианы мөч идчихлээ. Гэрлүү холбогдвол дүү баяр тэмдэглээд гараад явжээ. Аав гадуур гараад дөнгөж орж ирээд байна. Манайд аавын дүү нь иржээ.

21:00 Өглөө эрт 6 цагаас аялалын автобус ирэх тул бэлтгэлээ базааж байна. Хувцасаа бэлдэж, цэвэр ус цүнхлээд, аппаратны мемори картаа хоосолж баттерайг нь цэнэглээд, утсаа мөн цэнэглэн сэрүүлгээ тааруулаад унтлаа.

2010-11-25 Пүрэв гараг


05:00 (((.. Сүрдэм өргөн ч биш, санаа зовоохоор нарийн ч биш
гэж бодогдох голын эрэг дээр, Ээж надад "Нэг ч гол ширгээгүй,
урсах тухай тайлбарлана.." Бас утсаараа дарсан зураг харуулвал
"Сургуулийн байшин, далбаанууд, баярын жагсаал г.м харагдаж
байна. ", Харин би хойд талд харагдах дүүрэн модтой сүрлэг
хайрханыг аппаратны дуранд багтаан ядна.. Усанд орохоор
хувцасаа тайлах зуур хүзүүн дэхь улаан сахиусыг үлдээхдээ саад
болохгүй харин ч байж байвал зүгээр хэмээн бодов. Зайтайхан
гол руу явж ороод байтал эрэг дээр нэг нохой харагдав. Арай ч
сэлж чадахгүй байлгүй гэж бодсон ч гараараа хэдэн чулуу
тэмтрэн авч дороо ухарлаа, дайрахад нь толгой руу нь чиглүүлж
шидэн сандарч байтал ээж хүрч ирлээ. Нохойг хөөж явуулах зуур
нь хөл алдан тэмцсээр хүчлэн байж толгойгоо цухуйлган нэг
амьсгаа аваад буцаж унав. Дээл, эсвэл бүрэн товчилсон цамц
орооцолдон, яах гэж өмсөв дөө гэж бодох зуур гартаа барих
зүйлгүй гарсан даа харамсана. Аюул өнгөрсөн юм шиг ч уснаас
гараагүй доош харан хөвөх мэт нам гүм мэдрэгдэнэ. Ар хүзүүнээс
цайны данх мэт зүйл хайрна . , ..)))

06:00 Сэрээд харвал, толгой дээгүүрээ хөнжилөө нөмрөн нуруу ил гарч дааран, хөдлөлгүй унтсан байв. Учир нь өчигдөр өглөөнөөс далны орчимд хөндүүрлэсэн нь орой унтах үед хөдөлгөөн хоригдоход хүргэсэн тул тавгүй унтжээ. Баашилсаар босвол харин ч гайгүй болчихжээ.

07:00 Гэр лүү гээ холбогдож сонин сайхан сонслоо. Аав өчигдөр Дарханы Олон Улсын Худалдааны Төвд залагдан тэр дор нь компьютерийг нь форматлаж, хяналтын камерын драйверыг нь таниулж өгөөд 150.000 төгрөг авчээ.

08:00 Цайндаа ороод хичээлдээ бэлдлээ. Ойрд өглөөний цайнаас өмнө, оройн хоолны дараа нэлээд жимс хэрэглэж байна аа. Ажлаас үр дүнгийн гэрээ байгуулах цаг болсон тул мэдээлэл өгч холбогдож байна.

09:00-12:00 Linux Hacking., why linux?, Linux Distribution, Linux Basics, Files&Directories, Basic Commands, Networking commands, Directories in Linux, Compiling the Linux kernel, Compiling programs in Linux, Make files, Make install command, Chrooting

13:00 Оюутанууд дадлага хийхгүйгээр онол үзэх нь тиймэрхүү байна гэж санал гаргалаа. Үүнээсээ болж ойлгомжтой байгаа эсэх дээрээ хоорондоо ч санал зөрөлдөн багшийг сандаргалаа. Дараа 7 хоногоос нэг шалгалт аваад практиктай хосолж эхлэх юм байна.

14:00-17:00 Why is Linux Hacked?, Linux Vulnerability, How to Apply Patches to Vulnerable Programs? Scanning Networks, Nmap, Scanning tool., Nessus, Klaxon, Psionix PortSentry, Passport cracking in Linux., Xcrack, Firewall., IPTables, SARA Linux tools., Netcat, tcptump, Hping2, Sniffit, Nemesis, Linux Loadable kernel modules, Linux rootkits., knark&torn, Tuxit, Adore, Ramen, Beastkit, Encryption tools., Stunnel, OpenSSH, GnuPG,

18:00 Буудалдаа ирээд 20 минутын дараа эргэж уулзан гарч автобусаа захиалахаар явав. Бангалор олон улсын нислэг ихтэй учраас аялал жуулчлал багагүй хөгжжээ. Энэ хирээр ойрын аялалд явахад тогтсон үнэ ханш, чиглэл, хөтөлбөрүүд бий болсон байна.

19:00 Хэдий жижиг газрууд байр сав муутай түц шиг зайтай ч, аргагүй технологи хөгжсөн газар гэсэн дээ, тодорхой танилцуулгатай, онлайн сүлжээний програм, вэб лавлахтай холбогдож, бараг л бүх чиглэлийн нислэг аялалыг тодруулж, суудал, цагаар нь тодорхойлж захиалж өгч байна

20:00 Дунд ангиас хойш уулзаагүй, Солонгост ажилладаг ангийн хүүхэдтэй холбогдлоо. Хүн ер нь нэг их өөрчлөгддөггүй юм байна дөө. Багийн төс, зан ааш, бодол санаа бүх зүйл нь хэвээрээ л байдаг байх.

21:00 Гэрлүү холбогдлоо. Дүү оройн ээлжинд гарсан байна. Аав ээж гэртээ амарч байна. Дарханд хүйтрээд л байгаа бололтой. Ажил дээр жилийн тайлан тэнцэл эхлээд, төрийн албан хаагчид тангарагаа өргөж байгаа мэдээтэй.